Ерөнхий сайд Н.Алтанхуяг түрүү соёолонгийн эзэн Ш.Адьшаагийн галаар зочиллоо

adishaa Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын соёолон насны морины уралдааны түрүү магнайд  Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор соёолон хурдалсан.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр түрүү соёолонгийн галаар зочилж, магнайдаа тоосгүй хурдалсан ажнай хүлгийн уяачид баяр хүргэлээ. Түрүү соёолонгийн уяа сойлгыг тааруулсан алдарт уяач Б.Отгоннасан, унаж хурдлуулсан унаач O.Зyлбаяр нарт олон наадамд уясан, унасан хүлгийнхээ торгон жолоо өргүүлэхийг ерөөлөө.

adishaaa

Ерөнхий сайд өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж, Хүй долоон худагт хуран цугласан наадамчин олонтой уулзаж, санал сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Нар хур тэгширсэн энэ өдрүүдэд сэтгэл тэнэгэр, сайхан наадахыг наадамчин олонд ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

adshaaggg

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …