Улаанбаатар хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

bd4c094ab55e9c8c69f604cda4223ac3Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/721 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …