АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна.
Эрэгтэй 65 кг-ын жинд 47 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт камеруны бөх Бебето Еваныг 4:2, 5:5, гуравдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Вильфредо Фернандес 10:0, дөрөвдүгээр тойрогт узбекийн бөх Ихтияр Наврузовт 3:11 онооны харьцаагаар хожигджээ. Узбекийн бөх хагас шигшээ барилдаанд оросын бөх Сослан Романовыг цэвэр ялсан учир дагах барилдаанд украиний бөх Титал Жафарянтай барилдаж 14:12 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө оросын бөх Сослан Романовтой барилдана.
Энэ жинд алтан медалийн төлөө узбекийн бөх Ихтияр Наврузов, италийн бөх Франъ Чамико Маркус нар, хүрэл медалийн төлөө азербайжаны бөх Тогрул Аскаров, ираны бөх Сейдмахмуд Мохамманахнеколей барилдана.
Өчигдөр Э.Нарангэрэл, өнөөдөр С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Г.Наранчимэг нар дөрвүүлээ нэгдүгээр тойрогт ялагдаж медалийн төлөө өрсөлдөөнөөс хасагджээ.
эх сурвалж: undesten.mn