Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 2Өнөөдөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар нийт баг тамирчдад баяр хүргэсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын ахмад тамирчид, мастеруудын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Дэлхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч, ноён Кай Холм танд тамирчид, дасгалжуулагчидынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа баярлаж талархсанаа илэрхийлье.

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 4

Өнөөдрийн энэ өдөр бол Монгол Улсад спорт сонирхогч, мастеруудын холбоо байгуулагдаж, анхныхаа олон улсын тэмцээнийг зохиож байгаа түүхэн өдөр билээ.

Олон улсын мастеруудын анхдугаар наадамд Япон, БНСУ, БНХАУ, Лаос, Герман, Франц, Монгол Улсын 400 орчим тамирчид оролцож байгаагийн дотор шатрын олон улсын их мастер Хатанбаатар, Ази тивийн кросс гүйлтийн 3 удаагийн аварга Батсүх, 2013 оны Азийн аварга Загдаа, Зүүн Азийн 3 удаагийн аварга Сэржмядаг нарын шилдгүүд оролцож байгааг дуулгахад таатай байна” байна гэсэн юм.

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 3

Мөн энэ үеэр их спортод үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмад тамирчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон.

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 5

Энэ удаагийн наадамд спортын зургаан төрлөөр 108 багц медалийн төлөө хурд хүч, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …