Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо

c7490b17243f3b8ee08da6006becf15bНийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Уг цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” ХХК барьж гүйцэтгэв.

Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой ч 2015-2016 оны хичээлийн жилд 285 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа. Эдгээр хүүхдийг харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүд тохь, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгч хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байна гэдгээ хэлж байв.

Дашрамд сонирхуулахад, төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр барьж байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …