“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг” боллоо

DSC_0427Хууль зүйн яамны харъяа  агентлагууд  болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ оны 9 дүгээр сарын  07-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хууль сурталчлах өдөрлөг Нийслэлийн  Баянзүрх дүүрэгт Жуковын хөшөө, Баянгол дүүрэгт “Өргөө” кино театр, Сонгинохайрхан дүүрэгт “Соёмбо” кино театр, Сүхбаатар дүүрэгт  Чингисийн талбайд тус тус зохиогдож, харъяа агентлаг, алба хаагч, ажилтнууд үндсэн чиг үүргүүдийнхээ хүрээнд Хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлан, таниулах, иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч  ажилласан байна. Маргааш буюу 09 сарын 11-ны өдөр “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийн үйл ажиллагаа  Чингэлтэй дүүрэгт  Эрх чөлөөний талбайд зохиогдох юм.

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …