Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо.

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 2Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар нийт баг тамирчдад баяр хүргэсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын ахмад тамирчид, мастеруудын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Дэлхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч, ноён Кай Холм танд тамирчид, дасгалжуулагчидынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Өнөөдрийн энэ өдөр бол Монгол Улсад спорт сонирхогч, мастеруудын холбоо байгуулагдаж, анхныхаа олон улсын тэмцээнийг зохиож байгаа түүхэн өдөр билээ.

Олон улсын мастеруудын анхдугаар наадамд Япон, БНСУ, БНХАУ, Лаос, Герман, Франц, Монгол Улсын 400 орчим тамирчид оролцож байгаагийн дотор шатрын олон улсын их мастер Хатанбаатар, Ази тивийн кросс гүйлтийн 3 удаагийн аварга Батсүх, 2013 оны Азийн аварга Загдаа, Зүүн Азийн 3 удаагийн аварга Сэржмядаг нарын шилдгүүд оролцож байгааг дуулгахад таатай байна” байна гэсэн юм.

Мөн энэ үеэр их спортод үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмад тамирчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон.

Энэ удаагийн наадамд спортын зургаан төрлөөр 108 багц медалийн төлөө хурд хүч, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 4 0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 3 0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaaausgai 5

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …