“Сод-Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын 17 настай Цэрэн-Өлзий гэх хүүг нь Батням нарын гурван этгээд шунахайн сэдэлтэйгээр бүлэглэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон хэрэгт Монгол улсын хууль цаазын зөвлөх, улсын яллагч Л.Соёмбо цаазын ял оноох санал хүргүүлснийгНийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнт шүүгч нар оноосон нь олон нийтийн дунд эргэлзээ бий болгосон нь энэ долоо хоногийн томоохон сенсаци болоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилснаар Монгол улс цаазын ялгүй орон болсон гэсэн ойлголт олон нийтэд бий болоод уджээ.Гэтэл чухам яагаад тус хэргийн ялтнуудад цаазын ял оноосон эсэх талаар олон нийт ам уралдан гайхацгааж байна.Иймд тус хэргийн талаар болоод Монгол улс цаазын ялтай орон мөн эсэх талаар уншигчдад нэгдсэн ойлголт өгөхөөр энэхүү мэдээг бэлтгэлээ.
Нэг. Монгол улс цаазын ялтай орон мөн үү
Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээ юм. Дэлхийн 60-аад улсын олон нийт цаазаар авах ялыг хуульчилсан аллага гэж үзсэн тул цаазлах ялыг хүчингүй болгоод байгаа бол 26 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй болжээ. 15 улс тун онцгой тохиолдолд хэрэглэж байна. Харин 94 улс үргэлжлүүлэн цаазалсаар байгаа аж. Үүнд бидний мэддэгээр дэлхийн хамгийн чинээлэг бөгөөд эрх чөлөөний орон болох АНУ хүртэл орж байна.Цаазаар авах ялыг дүүжлэх, буудах, толгой цавчих, хорт хий, хорт тариа, цахилгаан сандал, чулуугаар шидэх, хүчилд уусгах, хаднаас шидэх зэрэг аргаар гүйцэтгэдэг аж.Ихэнх улсад эх орноосоо урвасан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог бол зарим улс орон өөрийн зан заншлын өвөрмөц онцлогоо хадгалах зорилгоор цаазлах ялыг хэрэгжүүлдэг байна.
Харин Монгол улсын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх байр сууриа 2010.01.14-нд УИХ-ын чуулган дээр илэрхийлжулмаар шүүхээс цаазаар авах ял оногдуулсан хүмүүс өргөдөл гаргавал уучлал үзүүлэхээ амласан байна.Цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх Ерөнхийлөгчийн байр суурийг УИХ дэмжиж хууль зүйн хувьд баталгаажуулах эхний алхмыг хийсэн. УИХ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012.12.05-нд баталж цаазаар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Гэвч энэ нь Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн хууль бусад хууль тогтоомжоос цаазаар авах ялыг халсан гэсэн үг биш.Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол улсын эрүүгийн хуулинд цаазаар авах ял байсаар байна.Цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтан амь уучлахыг хүссэн өргөдөл гаргавал Үндсэн хуулийн 36-р зүйлийн 1.2-т заасны дагуу Ерөнхийлөгч түүнийг уучилж, цаазаар авах ялыг нь 30 жилийн хорих ялаар солих бүрэн эрхтэй. Цаазаар авах ялыг хамгийн сүүлд 2012 онд Хөвсгөл аймгийн шүүх оноосон байдаг бол түүнээс хойшхи нь 2015.09.09нд оноосон дээрх хэрэг болж байгаа аж.Нэг талаасаа энэ нь хүний амьд явах эрх чөлөөнд хуульчиллаар халдаж буй мэт боловч цаазлах ялын зүйлчлэлд дүйцэхүйц хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял мөнөөс мөн гэж иргэдийн олонхи үзэж байна.Бүх гэмт хэргийн хохирогч нар нэн өрөвдөлтэй гэж нэгэн алдартан хэлсэн байдаг.Аливаа гэмт хэргийг хууль тэгш үйлчлэх зарчмын үүднээс хэрэгтний болон хохирогчийн талаас харах нь зүйтэй.Тэгвэл хүний аминд санаатайгаар онц хэрцгийгээр халдсан хэрэгтэнд оногдох шударга ял нь амийг амиар гэх зарчим мөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан.Энэ заалтын дагуу зөвхөн Эрүүгийн хуульд заасан тохиолдолд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болох бөгөөд бусад бүх тохиолдолд хүнийг цаазлахыг хориглосон гэж ихэнх судлаачид, хуульчид үздэг. Төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, хорлон сүйтгэх, хүнийг санаатай алах, хүчиндэх, зандалчлах, терроризм, төрлөөр устгах гэсэн долоон төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэл цаазаар авах ял оногдуулж болохоор 2002 оны Эрүүгийн хууль (81, 84, 91, 126, 177, 178, 302-р зүйл)-д заасан. Монгол улсын шүүх эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдэд цаазаар авах ялыг оноосоор ирсэн. Гэвч эрүүгийн хууль батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас УИХ уг хуулиас цаазаар авах ялыг бүрэн халах боломжтой бөгөөд ийнхүү халахыг Үндсэн хуулиар хориглоогүй.
Цаазаар авах ялыг түдгэлзүүлж эхлэх үед болон түүнээс хойш уг ялыг түдгэлзүүлэх, халах нь буруу байсан, уг ялын гүйцэтгэлийг сэргээх хэрэгтэй, Эрүүгийн хуулиас уг ялыг халж болохгүй гэсэн байр суурийг нэлээд хүмүүс илэрхийлсээр байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялтай бүх ялтнуудыг уучлах шийдвэр гаргасан болон УИХ Нэмэлт II протоколд нэгдэн орсон нь зөв байсан эсэхийг энэ өгүүлэл нотлон харуулах мэт.
Хоёр. “Сод-Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын хүү А.Цэрэн-Өлзий гэх хүүгийн амь насыг хохироосон хэргийн холбогдогч Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.1/шунахайн сэдэлтээр/, 91.2.11/бүлэглэн/, 91.2.12/онц харгис хэрцгийгээр/ зэрэг зүйл заалтаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тус дүүргийн хяналтын прокурор Монгол улсын хууль цаазын зөвлөх, улсын яллагч Л.Соёмбо хяналт тавьж ажилласан байна. Хэргийн талаар товч өгүүлбэл, тус хэрэг нь 2013 оны 8-р сарын 07ны өдрийн өглөө буюу 11 цагийн үед Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн ам гэх газрын урд ууланд гарсан ажээ. Хохирогч болон хэрэгтэн нар найз нөхдийн холбоотой байсан гэх бөгөөд тэд хоорондоо унадаг дугуйны наймаа хийсэн ба өр төлбөрийн асуудлаас болж маргалдсаны улмаас уг хэрэг гарах шалтгаан болсон ажээ.Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр хохирогч А.Цэрэн-Өлзий нь хэрэгтэн Б.Батнямд 1000ам.долларын үнэ бүхий унадаг дугуйгаа худалдсан аж.Б.Батням нь төлбөрийг барагдуулахгүй удсанаас анхны маргаан эхэлсэн гэх.Улмаар хэрэгтэн Б.Батням нь тус хэрэгт яллагдсан бусад этгээдүүдтэйгээ бүлэглэн хохирогчийг удаа дараалан хууран мэхлэх замаар байршил заан дуудан ирүүлж амь насыг нь хохироохоор завдаж байсан аж.Ийнхүү тус өдөр хэрэгтэн нар бүлэглэн хүний амь хороох оролдлогоо биелүүлж хохирогчийг ууланд аваачин гэгээн цагаан өдрөөр хурц үзүүртэй хутгаар арав гаруй удаа хутгалан амь насыг нь хохироосон байна.Хэрэгтэн нар хэргийн газраас зугтан оргосон байсан ба цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд хэрэгтнийг тухайн өдрөө барьж саатуулсан боловч өдийг хүртэл хэрэг шийдэгдэхгүй байсан шалтгаан нь бүлэглэн үйлдсэн этгээдүүдээ үгсэн хуйвалдаж нуун дарагдуулсаар байсантай холбоотой ажээ.Ийнхүү энэ хэрэг шүүхээр шийдэгдэж цаазын ял оноох бүрэн үндэслэлтэй гэж үзсэн байна.
Монгол улсын хувьд хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг.Сүүлийн жилүүдэд улсын хэмжээгээр хүчирхийлэл, хүн амины хэрэг газар авч буй статистик мэдээнүүд эгээтэй л энгийн асуудал болчих гээд байгаа талаар иргэд олон нийт санаа зовинон хэлэлцдэг.Энэ нь манай улс дэг журам хууль тогтоомжоо нэгэнт уландаа гишгэж харгис хэрцгий гэмт хэргийн золиос болсон иргэдийнхээ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд очоод буйг илтгэсээр байна.Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржМонгол улсыг удирдах энэ долоон жилд эдгээр байдал энгийн хэмжээнд яригдтлаа гааршсан нь тун харамсалтай.Учир юу гэвээс уг нь манай ерөнхийлөгч цаазын ялыг халсныгаа Монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх нэг үндэслэл бөгөөд хүнлэг энэрэнгүй шийдвэр хэмээн бахархдаг.Гэвч энэ нь эсрэгээрээ гэмт этгээдүүдэд цаазын ялгүй юм чинь яасан ч яахав гэсэн байдлаар аливаа маргаан асуудалд хандах өгөөш болдог юм биш байгаа.Монголчууд дэлхийд ховор халуун цуст хүмүүс.Өнөөдөр та бүхэн гудамжинд эргэн тойронд болж буй өч төчнөөн маргааны гэрч болсоор яваа гэдэгт эргэлзэх зүйлгүй.Шүргэлцэх төдийд ам зөрж асч тачдаг монгол хүмүүст эрх чөлөөний тухай ойлголт зөв суугаагүйг олон улсын судлаачид бэлхнээ хэлдэг.Ийнхүү тус хэргээс харахад нэгэн цагт үерхэж нөхөрлөж явсан өсвөр насны хүүхдүүд цэцэг цэврүү шиг ид өсөх насандаа эд хөрөнгө өнгө мөнгөнд шунан нэг нэгнийхээ амь насыг бүрэлгэх хэмжээнд хүртлээ өш хонзон санаж хүний алтан амийг юман чинээ бодохгүйгээр хороож буй нь нийгмийг цочирдуулсан харгис хэрцгий хэрэг мөн.Бид ирээдүй хойч үеэ зөв хүмүүжүүлж чадаж байна уу…