Поп дива Сараа “Сэхүүн салхи” дуугаа клипжүүллээ

Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Сэхүүн салхи” дуугаа клипжүүлжээ. Ирэх жил түүний урлагтай амьдралаа холбосны 30 жилийн ой тохиох бөгөөд тэрээр ойдооо зориулан фэнүүддээ олон гэнэтийн бэлэг зэхээд байгаа юм. Энэ удаад ийнхүү шинэ цомгоо нэрлээд буй “Сэхүүн салхи” дуу клипний хамт мэндэллээ. Тэрээр “Сэхүүн салхи” шинэ цомогтоо “Сэхүүн салхи”, “Аргагүй амраг”, “Хавар”, “Чи алзахгүй”, “Мөрөөдлийн арал”, “Хатан хаан”, “Бог өвсний дуу” болон Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын хөгжим, СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Аав ээж хоёр минь”, УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын хөгжим “Содура” киноны дуу, “Зоргоороо амраг” зэрэг бүтээлүүдээ нэгтгэжээ. Дуунуудын хөгжмийн найруулга, бичлэг, тохируулга зэрэг чухал ажлуудыг “New Star” студийн С.Гантөр, Ядамсүрэн, “White Arch” студийн Т.Мөнх-Оргил, “Ocean Grey” продакшны Ариунболд, Нацагдорж мөн Сингапур улсаас Рагу Раман нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн байна. Цомгийн албан ёсны нээлтэд зориулсан тоглолт энэ сарын 18-нд 20.00 цагт “VLVT” клубт болно.

eagle.mn

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …