Нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа

29840e0f49b4e8fe8f48a7039d5a8a4aНийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг тус тус баталлаа. Батлагдсан маягтын дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт”-ын захиалга авах ажлыг  нийслэлийн Боловсролын газар,  Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар хариуцан хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Маягтын загвар эндээс үзнэ үү.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …