Хонины ордны эхнэрүүд шударга зантай. Гэр бүлдээ үнэнч. Аливаад идэвхитэй ханддаг. Тэд нөхрөөрөө бахархах дуртай. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Төдийлөн гуниг гутралд автаад байдаггүй. Өөдрөг сэтгэлтэй. Гэхдээ тэд дэндүү тэвчээргүй. Энэ нь хонины ордныхны нэг дутагдал, дутагдалтай тал нь. Хонины ордны хүүхнүүд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэхдээ удаан бодож байж шийддэг. Тэд, эр хүний хувьд гэр орон нь тохь тухтай, тайван уур амьсгалтай, нэг ёсны бат бэх цайз байх ёстой гэж ойлгодог.
Үхрийн ордыг банкны эзний орд гэж үздэг ч тал бий. Тэгээд ч энэ ордны эхнэрүүд мөнгө болон үнэтэй эд зүйлсэд маш дуртай. Үхрийн ордны хүүхнүүд нөхрөө амьдралынхаа түшиг тулгуур гэж үздэг. Тийм болохоор эр нөхрөө зөв шударгаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Аливаад ялагдал хүлээх дургүй. Үхрийн ордны эхнэртэй эрчүүд эхнэрээ их үнэлдэг. Учир нь тэд ажил хэрэгч, бас мөнгө санхүүг нь ухаалаг хөтлөн явуулдаг. Тэд бас мэдрэмж сайтай. Нөхрийнхөө хувцаслалтанд их анхаардаг. Баян, ухаантай найз нөхөдтэй байхыг эрхэмлэдэг. Тансаг чамин байдалд дуртай. Дутагдалтай тал нь гэвэл эд мөнгөний сонирхол нь давамгайлах тусам амьдралд нь томоохон бэрхшээл тохиолдож болзошгүй.
Хамтатгахын ордны эхнэрүүд бусдаас онцгой байхыг хичээдэг. Хэн нэгэнтэй адил байхыг хүсдэггүй. Үргэлж ялгарч байхыг хичээдэг. Тэд амьдралд өөдрөг ханддаг. Хамтатгахын ордны хүүхнүүд цэргийнхэн юм уу, эсвэл дипломатууд, гадаад оронд аялах дуртай юм уу, гадаадад явдаг ажилтай эрчүүдийн эхнэр байвал илүү тохирно. Ер нь хамтатгахын ордны хүүхнүүд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй нар байдаг. Хэрвээ нөхөр нь эхнэрийнхээ үгэнд ач холбогдол өгвөл маш сайн хамтрагч болж чадна. Хамтатгахын ордны хүүхнүүд үглэж яншдаггүй, хэрүүл хийдэггүй сайн чанартай.
Мэлхийн ордны эхнэрүүд маш сайн хань байдаг. Тэд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж чаддаг. Нөхрөө үнэнчээр хүлээдэг. Тэгэхээр энэ ордны эхнэртэй эрчүүд жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн ордны эхнэрүүд гэр орныхоо уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал тавьдаг. Үр хүүхэддээ халамжтай сайн ээж байдаг тул нөхрөө ч эхийн хайраар хайрлаж чаддаг. Тэд олноос онцгой байх дургүй, гэрийн эзэгтэй нар байдаг. Нөхөртөө өрхийн тэргүүн гэдгийг нь мэдрүүлж чаддаг. Бага зэргийн зөрүүд зан, бусдад итгэдэггүй байдал нь Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь байдаг.
Арслангийн ордны эхнэрүүд хэнд ч анзаарагдахгүй байхыг зөвшөөрдөггүй. Тэд нэр алдар хийгээд хангалуун тансаг амьдралд дуртай. Энэ ч утгаараа тэд өндөр албан тушаалтай юм уу, эсвэл алдар нэртэй нөхөртэй байхыг эрмэлздэг. Энэ хүсэл нь биелвэл аз жаргалтай амьдардаг. Арслангийн ордны эхнэрүүд нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг, нөхрийнхөө тоомжиргүй байдлыг үл тэвчдэг. Арслангийн ордны эхнэрүүдийн дутагдалтай тал нь хувиа хичээмтгий зан юм. Иймд болж өгвөл захиран тушаах хүслээ барьж, эр хүний өөрийгөө хүндэтгэн, эр хүн өөрийнхөөрөө байх ёстой гэдгийг ойлгож чадвал аз жаргалтай амьдарна.
Охины ордны эхнэрүүд бусдаас ялгарч онцгойрох дургүй. Далдхан амар жимэр байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд дургүй. Гэхдээ эр нөхөртөө халамжтай, хэл ам түргэнтэй байдаг. Өөрийнхөө гадаад байдалдаа нэг их анхаарал тавиад байдаггүй. Энэ ордны эхнэрүүд эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч гэх мэтийн оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай сайхан амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд охины ордны бүсгүйтэй гэрлэвэл сайхан амьдарна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгүй байх чадвартай.
Жинлүүрийн ордны эхнэрүүд гэр бүлийн амьдралыг гартаа атгаж байх эрмэлзэлтэй байдаг. Тэд нөхрийнхөө хүсэл сонирхол, хийдэг ажлыг нь ойлгохыг хичээдэг. Бас амархан шинэ найз нөхөдтэй болдог. Нөхрийнхөө хүсэл сонирхлоос гажихыг хүсдэггүй. Жинлүүрийн ордны эхнэрүүд ганцаардлыг тэвчдэггүй, ухаалаг эхнэрүүд байдаг. Тэд нөхрийнхөө ажил төрлийн онцлогийг ухаарч, ойлгож, сайн зөвлөгөө өгч чаддаг. Тэд эр эмийн асуудлаар ч ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Тэд нэр хүндийг чухалчилдаг болохоор өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг.
Хилэнцийн ордны эхнэрүүд эрч хүчтэй, аливаад өөрийнхөөрөө ханддаг. Тэд эрх чөлөөг илүүтэй эрхэмлэдэг. Хилэнцийн ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй хүмүүс байдаг. Тэд өөрийнхөө хайр дурлал, сайн сайхан амьдралын төлөө тэмцэж чаддаг. Хилэнцийн ордны эхнэрүүд нөхөртөө аз жаргал өгч чаддаг. Тэд аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хүмүүсийг шинжихдээ сайн. Ямар ч үед биеэ барих чадвартай. Хилэнцийн ордны эхнэрүүд мөнгөнд ухаалаг ханддаг. Өөртөө их хайртай, тийм болохоор өөрийгөө золиослох дургүй. Сексийн хүсэл, таашаал ихтэй тул үүнийхээ төлөө сэтгэл дундуур амьдралаасаа татгалзахад ч бэлэн байдаг.
Нумын ордны эхнэрүүд амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээ сайтай хүмүүс байдаг. Тэд мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэггүй. Тэд ямар ч тохиолдолд өөрийгөө илэрхийлэх чадвартай. Хэрэв урагшгүй нөхөртэй таарсан бол нөхрөө азгүй, арчаагүй гэж зэмлэхгүй. Гэхдээ өөдрөг байхыг шаарддаг. Гэрийн ажил хийх дургүй. Гэсэн ч гэр орноо цэвэр цэмцгэр тохилог орчин байлгахыг эрхэмлэдэг. Үнэтэй, чанартай, сайхан эд зүйлсэд дуртай. Нумын ордны эхнэртэй бол гэр, ахуйдаа шаардлагатай зүйлээр нь хангаж, өөрийнхөөрөө байх бололцоо өгөх хэрэгтэй. Тэд нөхрөө уйдаахгүй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байдаг. Ер нь нумын ордны эхнэрүүд сэргэлэн цовоо, сайхан амрагт тооцогддог. Тэд адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай.
Матрын ордны эхнэрүүд уйгагүй хөдөлмөрч, их махруу, зүтгэлтэй хүмүүс байдаг. Тэд сайн сайхан амьдралаа өөрсдийнхөө хичээл зүтгэлийн үр дүнд буй болсон гэж үздэг. Hөxpee нэр алдар, амжилтад хүрсэнгүй гэж гоморхдоггүй. Харин ч амьдралаа өөд нь татахын тулд түүнийг шаргуу хөдөлмөрлөхийг шаарддаг. Юу юугүй яаран тэмүүлдэггүй. Аливаад маш хямгатай ханддаг. Мөнгийг гамтай зөв зарцуулдаг. Холын бодолтой, тэвчээртэй эхнэр юм.
Бумбын ордны эхнэрүүд эд хөрөнгөнд илүүтэй анхаарал хандуулдаг. Тэдний хувьд мөнгө гэдэг багагүй ач холбогдолтойд тооцогддог. Тэд “төгс төгөлдөр эр нөхөр”-тэй байхыг мөрөөдөж түүнийгээ эрж хайдаг. Тийм хүнийг олж бас сонгож ч чаддаг. Тэд одоогийнхоосоо илүү өндөрлөгт хүрэхийг хичээдэг. Үүний тулд нөхрөө турхирч, түлхэж, чиглүүлж байдаг. Энэ ордны эмэгтэйтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зүтгэлтэн гэрлэвэл илүү аз жаргалтай амьдарна. Хумхын ордны эхнэрүүд хар буруу санаагүй, юу юугүй хардаад байдаггүйгээрээ бусад ордоос давуу талтай.
Загасны ордны эхнэрүүдийн хувьд нөхрийнх нь тайван амгалан, аз жаргалтай байдал нь хамгаас чухал байдаг. Тэд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авахыг хичээдэг. Юм болгон дээр нөхрийнхөө санаа бодлыг асуудаг. Үүгээрээ энэ гэрийн хамгийн чухал хүн нь чи, хэрэв чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг нөхөртөө төрүүлж чаддаг. Гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд энэ ордны эхнэрүүд хамгийн тохиромжтой хань болж чадна. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө зааварлаж, санасан бодолд нь хориг саад тавих дургүй. Сайн тал нь гэвэл нөхрөө амьдралынхаа түшиг тулгуур гэж бодож явдаг. Ийм сэтгэгдлийг ч нөхөртөө төрүүлж чаддаг.