ДМАЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган болно

11997838_1056748751011421_1606485908_nДэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд “Нэг эрүүл мэнд үзэл баримтлал” сэдвийн дор болох гэж байна. Чуулганд Ази, номхон далайн (Афикнистан, Австаль, Бангладеш, Бутан, Камбуж, БНХАУ, Тайван, Фижи, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Лаос, Малайз, Микронеся, Монгол, Мяанмар, Непал, Шинэ Каледон, Шинэзеланд, Факстан Папуа, Пилипин, ОХУ, Сингапур, Ширланк, Тайланд, Тимор, Өмнөд Африкийн БНУ, Вануати, Витнам) 29 орны 80 гаруй төлөөлөгчид, Монгол улсын аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга нарын 100 гаруй төлөөлөгчид оролцон чуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

     Чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа,  ДМАЭМБ (OIE)-ийн Ерөнхий захирал Др Валлат нар оролцоно.

     ДМАЭМБ-ын өндөр хэмжээний чуулганд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар Мал эмнэлгийн салбарыг дэмжин хөгжүүлэх нь” “ДМАЭМБ-ын 2016-2020 онд дэлхий нийтэд баримтлах бодлого”, “Ази, номхон далайн бүсийн төвийн үйл ажиллагаа”, “Ази, номхон далайн бүсийн дэд төвийн үйл ажиллагаа”, “Нүүдлийн мал аж ахуй ба малын эрүүл мэнд-Тулгарч буй сорилт”, “Усны амьтадын шинэ болон дахин сэргэж буй өвчний хяналтанд Мал эмнэлгийн албаны гүйцэтгэх үүрэг-Амжилттай хэрэгжүүлэх үндэс, хүчин зүйлс”, “БНСУ-д гарч байгаа гоц халдварт шүлхий, шувууны томуу өвчний хяналт, тэмцэж буй туршлага”, “Малын тавлаг байдлыг хангах стратегийн ажлын хэсгийн тайлан”, “Мал, амьтны болон нийгмийн эрүүл мэндийн салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх”, “Бүсийн гишүүн орнуудын 2015 оны эхний хагаст мал амьтны эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийсэн дүн”, “Бүсийн мал эмнэлгийн боловсролд-ДМАЭМБ-ын зөвлөмж, зааврыг хэрэгжүүлэх хандлага”, “Нэг эрүүл мэнд үзэл баримтлал: Шинэ болон дахин сэргэж байгаа өвчин, галзуу, шувууны томуу өвчнийг хянахад ДМАЭМБ, ДЭМБ, ДХААБ-уудын хамтын ажиллагаа, улс орнуудад боловсруулагдан мөрдөгдөж байгаа Эрүү мэндийн дүрэм, журам, түүнийг Мал эмнэлгийн алба хэрэгжүүлж байгаа гүйцэтгэл, хэтийн төлөв, стратегийн талаар”, “ДМАЭМБ-ын Ази, номхон далайн бүсийн 30 дугаар чуулган болох улсыг товлох” зэрэг 10 гаруй илтгэлийг хэлэлцэж шийдвэр гаргах юм.

 Чуулганы үеэр оролцогч улсуудын төлөөлөгчид харилцан уулзалт зохион байгуулж, тухайн улс орны өмнө болон дэлхийн улс оронд тулгарч буй гол асуудлын талаар болон цаашдын хамтын ажиллагааны  арга замыг тодорхойлох зэрэг чухал асуудлуудаар санал солилцоно.

 Олон улсын нэр хүндтэй байгууллагын өндөр хэмжээний бүсийн чуулга уулзалт бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг Монгол Улсад болж байгаа нь манай орны хувьд онц ач холбогдолтой төдийгүй ДМАЭМБ-тай Монгол Улсын төр засгийн газар, түүний харъяа байгууллага хамтран ажиллах сайхан боломж нээгдэж байгаа юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …