Нийтийн эзэмшлийн сандлуудыг будлаа

p19v7nl5o5qtu1u6h1vnb1ae2a851Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө,  Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу  цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхлээд байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт 68 нийтийн эзэмшлийн сандлыг будаж, түүвэр цэвэрлэгээг хийв. Цэвэрлэгээнд  260 гаруй шар хантаазтан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс газар дээр нь очиж, ажлыг нь шалган үүрэг даалгавар өгч байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан …