Өчигдрөөс эхлэн Гэндэнгийн гудамжийг түр хугацаагаар хаалаа

640a351d82cc2ed6bc48773b2fb2d79eЕвропын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурал энэ сарын 15-19-нийн өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу “Shangri-La” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг  бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Тиймээс хуримаа хийж  байгаа иргэд “Гэрлэх ёслолын ордон”-ы  хойд хаалгаар үйлчлүүлэх юм.

Мөн 15-ны 22.00 цагаас 16-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэлх замыг бүрэн хаана. Тиймээс  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурлын өдрүүдэдиргэдийг  замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх чиглэлийн замуудыг  сонгохгүй байхыг  Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …