Монгол-Солонгосын соёлын арга хэмжээнд дүүргээ төлөөлөн оролцлоо

so-mo-1-1024x687Солонгос-Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан соёлын арга хэмжээ Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 12-ы өдөр зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийг төлөөлж 9 дүгээр хорооны иргэн Ч.Доржсүрэн биелгээгээр, 7 дугаар хорооны иргэн Л.Анхбаяр морин хуураар амжилттай оролцлоо.

Ч.Доржсүрэн нь 2015 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ардын урлагийн наадам”-д 2 дугаар байр эзэлж байсан. Л.Анхбаяр нь UBS TV-ээс зохион явуулсан “Хөхөө Намжил” морин хуурчдын уралдаанд 1-4 дүгээр шат хүртэл амжилттай оролцож,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хатан дуулал-2015″ урлагийн их наадамд Тусгай байрын шагнал хүртсэн юм.

so-mo-2-1024x685Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …