Хугацаа дууссан эм худалдаж байжээ

b139cb6dc44bd075cda0c6158efe3f8cbig

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Ингэхэд хугацаа дууссан эм худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эмийг борлуулсан нь илэрчээ. Мөн “Сүлдэн”, “Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь илэрсэн байна.

Тиймээс нэр бүхий эмийн сангуудад албан шаардлага хүргүүлж холбогдох мөнгөн торгууль оногдуулжээ. Цаашид “Ананас” эмийн сан, “Интимэйт” биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналтай байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дурьджээ. Тус байгууллагаас эмийн сангаас гадна сургууль, цэцэрлэгийн хичээлийн бэлтгэл, үдийн цайн хөтөлбөрт шалгалт хийсэнюм.

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …