Д.Загдсүрэн АОЗ-ийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо

50518bd85bbff47f5756978fdd4660cbig

Монголын үндэсний олимпийн хорооны (МҮОХ)  ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо.

Туркменистаны нийслэл Ашгабат хотноо өндөрлөсөн Азийн олимпийн зөвлөл /Olympic Council of Asia, OCA/-ийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцлоо. Уг хурлаас 2015-2019 онд OCA-ийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдов.

МҮОХ нь анх 1974 оноос Азийн наадамд оролцож эхлэн, 1982 онд Азийн олимпийн зөвлөлийг анхлан байгуулалцсан ба тивийн олимпийн удирдах дээд байгууллагад монгол хүн анх удаа сонгогдож буй нь энэ билээ. Харин Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах /Кувейт/ улиран сонгогдлоо.

Хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу хотод зохиохоор болов. 2017 онд Ашгабат хот Азийн танхимын ба тулааны спортын IV наадмыг хүлээж авна. Түүхэндээ анх удаа Номхон далайн сав газрын 19 ҮОХ оролцох Азийн танхимын ба тулааны спортын IV наадмын бэлтгэл ажлын явцыг мөн энэ удаагийн хурлаар хэлэлцлээ.

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …