“Гурван бүдүүн” хамтлаг МУГЖ Б.Сарантуяатай хамтран ээжүүдийг алдаршууллаа

Монголын хөгжмийн урлагт гарч ирсэн цагаасаа хойш уярал, ухаарал хайрласан ээжийн тухай дуунуудаараа үзэгчдийн талархлыг хүлээж чадсан
өвөрмөц нэртэй хамтлаг бол “Гурван бүдүүн” хамтлаг билээ. Тус хамтлагийн урын сангийн цөөнгүй хувийг ижий нарт зориулсан гайхамшигтай сайхан дуунууд эзэлдэг бөгөөд “Ижийгээ гомдоох учиргүй”, “Хүн шиг явж баярлуулъя ээжийгээ” зэрэг уран бүтээлүүдийг нь мэдэхгүй, сонсдоггүй хүн гэж байхгүй биз ээ.

Тэгвэл тус хамтлагийн залуус амьд бурхан эхчүүдийг алдаршуулсан бас нэгэн шинэ дуу гаргаж үзэгчдийн хүртээл болгожээ. Тодруулбал, МУГЖ Б.Сарантуяатай хамтран “Гэрэлт наран ээж” хэмээх дууг дуулан дүрсжүүлсэн аж.

Ингээд та бүхэндээ “Гэрэлт наран ээж” хэмээх шинэхэн уран бүтээлийг сонирхуулья.

 

www.zaluu.com

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …