Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагуудтайгаа хийсэн үр дүнгийн үнэлгээгээ Сайдын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн батлуулаа. Үр дүнгийн гэрээг манлайлал, нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт гэсэн дөрвөн хэсгийн хүрээнд авч үзэж үнэлсэн байна.
1. Манлайлал
. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй
• Байгууллагын ил тод байдал (цахим мэдээлэл
• Төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдал (шилэн данс, аудитын дүн)
• Хүний нөөцийн хөгжил
2. Нийт арга хэмжээ
• ЭМБ-ын хөгжлийг дэмжих, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох
• Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах
• Байгууллагын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, санхүүжилтын үр ашгийг нэмэгдүүлэх
• НЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар, иргэдийн зан үйлийг өөрчлөх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах
• Байгууллагыг дэмжих тогтолцоог тусламж үйлчилгээний эрэлтэнд нийцүүлэн хөгжүүлэх
3. Тусгай арга хэмжээ
• ЭМБ-ын хөгжлийг дэмжих, Удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох
• Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах
• Байгууллагын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх
• НЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар, иргэдийн зан үйлийг өөрчлөх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах
• Байгууллагыг дэмжих тогтолцоог тусламж үйлчилгээний эрэлтэнд нийцүүлэн хөгжүүлэх
4. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт
1. Эрүүл мэндийн байгууллагуудын 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээгээр: “А” буюу МАШ САЙН (90-100) үнэлгээгээг нэг ч байгууллага үнэлэгдсэнгүй.
2. УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ЦССҮТ, ЗӨСҮТ “В” буюу САЙН (80-89) оноогоор үнэлэгдлээ.
3. УНТЭ, АӨСҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭСҮТ, ХТС, БТСТ “С” буюу ХАНГАЛТТАЙ (70-79) үнэлэгдлээ.
4. ХӨСҮТ, ГССҮТ “D” буюу ДУТАГДАЛТАЙ (60-69) тус тус үнэлэгдсэн байна.