Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар хог тээвэрлэгч байгууллагуудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.
Хурлын үеэр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан “Хог ачилт тээвэрлэлтэд жолооч ачигч нараас гадна иргэдийн бүлгийн гишүүд анхаарч түүвэр цэвэрлэгээ хийж байгаа нь хог хаягдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэдгийг онцолсон.
Цаашид хог их цугладаг газруудад хогийн савбайршуулж техник ажиллагаагаар хогийг нь машинд ачдаг болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдээс үүсмэл хогийн цэгийн судалгааг нэгтгэн авч байгаа. Ирэх сараас мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран олон нийтийн байцаагчдыг чадваржуулах нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …