Нэгдүгээр эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнана

46ee207dea9e71b8big

Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг бол Монгол Улсын эрүүл мэндийн ууган байгууллага. Тиймээс тус эмнэлгийг Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнахаар болжээ. Шагналыг өнөөдөр 15.00 цагаас гардуулна.

Тус эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг нь 1925 онд “Ардын эмнэлэг” нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Чехословакын зээлийн хөрөнгөөр баригдсан 240 ортой эмнэлгийн төв байр ашиглалтанд орсонтой холбогдуулан, Нэгдсэн I эмнэлгийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын клиникийн төв эмнэлэг болгосон байдаг .

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …