“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал 2015” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Малын удмын сангийн үндэсний төв ажиллаж байна Энэхүү үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд суртачлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 18-20-ны өдрүүдэд Яармагийн дэнжид үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 22 аймаг, нийслэлийн 1356 толгой мал, амьтан оролцох юм байна. Энэ жилийн “Шилмэл мал 2015” үзэсгэлэн нь 22 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл малууд оролцох бөгөөд оюутан залуус, хүүхэд багачуудад мал, амьтны онцлогыг таниулах зорилготой юм. Түүнчлэн зэрэгцээ аймаг хоорондоо үржлийн шилмэл мал солилцох, чанарыг сайжруулах нөхцөл бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.