Зүүн Хойд Азийн хотуудын форумын үеэр “Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармаг болно

p19vev7i3j1aef1iji1gtk1ja01o8c1

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Ногоон хөгжил” форумын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармагийг 2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь байгаль орчныг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилготой бөгөөд “Ногоон дэд бүтэц”, “Ногоон хэрэглээ”, “Ногоон санаачлага”, “Ногоон үйлдвэрлэл” гэсэн 4 үндсэн дэд бүлгийн хүрээг хамрах юм.
Үзэсгэлэн яармагт 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хоршоод оролцож өөрсдийн үйлдвэрлэж, борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, технологийг хэрэглэгчдэд танилцуулахын зэрэгцээ харилцан туршлага солилцох, шинэ санаачлага, судалгаа туршилтын ажлын үр дүнгээ хэлэлцэх боломжтой. Үзэсгэлэн яармаг нь Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Ногоон хөгжил” форумын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ хотуудад ногоон өсөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй шилдэг туршлагаас сурах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.  Арга хэмжээний хөтөлбөрт туршлага солилцох сонирхолтой хэлэлцүүлэг явагдаж, танилцуулгууд тавигдах ба байгальд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр хийгдэж буй судалгаа, тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд хүргэх болно.  Үзэсгэлэн 2015 оны 9-р сарын 21,22-ны өдрүүдэд МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн их танхимд 09.00-18.00 цаг хүртэл ажиллана. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгох зорилгоор 9-р сарын 21,22 нд 11:00 цагт НЗДТГ-ын өмнөх талбайгаас үзэсгэлэнгийн танхим хүртэл үнэ төлбөргүй нийтийн тээврээр үйлчилнэ.  Үзэсгэлэн яармагийг зорьж ирсэн иргэн бүрт шинэхэн ургацын ногоо, цагаан идээг үйлдвэрлэгчийн гараас шууд худалдан авах, байгальд ээлтэй үйлдвэрлэл, технологитой танилцах, ахуй амьдралдаа нэвтрүүлэх шинэ санаачлагатай танилцах боломж бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 312194, 80013008 утсаар холбогдож авах боломжтой гэж Улаанбаатар Цэвэр агаар төслөөс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …