Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ

IMG_2688_150917150833

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Улсын хоёрдугаар зөвлөгөөн энэ сарын 28-нд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулагдах гэж байна. Тус салбарын анхдугаар зөвлөгөөн 1966 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 50 жилийн дараа ийнхүү хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм. Тодруулбал тус салбар нь өнөөгийн түвшинд олон улсын хөгжил, аялал жуулчлал, шинэ нэвтэрсэн техник, технологитой уялдан хөгжлийн шинэ түвшинд гарч ирсэн. Гэвч төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөр, хууль эрхзүйн орчныг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Мөн зориулалтын барилга, байгууламж, өндөр ур чадвар, мэдлэгтэй боловсон хүчнээр хангагдах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг тус зөвлөгөөний үеэр хэлэлцэх юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …