“Оюу Толгой” зэсийн баяжмалаа шороон замаар тээвэрлэж буйг эсэргүүцлээ

oyutolgoi  gej  Монголын байгаль орчны парламентын дарга З.Болдбаатар, “Оюу Толгойн хяналт” ТББ-ийн тэргүүн Д.Сүхгэрэл нар Оюу Толгой төслийнхөн  зэсийн баяжуулсан хүдрээ шороон замаар тээвэрлэж байгаад эсэргүүцэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Зэсийн баяжуулсан хүдэр нь нүүрснээс хэд дахин хүнд, тусгай техникийн шаардлага хангасан хатуу хучилттай замаар тээвэрлэдэг. Харин тус компани энэ оны есөн сар гэхэд Монгол Улсад баримтлах стандартын дагуу зэсийн баяжмал тээвэрлэхэд  зориулсан тусгай шаардлага хангасан, хатуу хучилттай хүнд даацын замыг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа.

Гэвч энэ сарын 9-ний өдөр “Оюу толгой” төслийн экспортын нээлт болж зэсийн баяжмалыг олон улсын зах зээл дээр гаргахыг дэмжин Оюу    Толгой-Гашуунсухайтын боомтоор өдөрт 115 тоннын даацтай 100 машинаар тээвэрлэхээр болсон билээ. Тусгай зориулалтын зам ашиглалтанд ороогүй байхад экспортоо эхлүүлэн  шороон замаар тээвэрлэлтээ хийж байгаа нь агаарт ихээр тоосжилт үүсгэж  байгаль болоод нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрхийг ноцтой зөрчиж эхлээд байгаа ажээ.

Иймээс “Таван толгойн” гэх тодотголтой нүүрсний шороон зам бий болж байгаль орчинд ихээр нөлөөлж байсан гашуун түүхийг   “Оюу Толгой” компани давтан байгаль орчныг сүйтгэж мэдэхээр байна гэж хурал зохион байгуулагчид тайлбарлалаа.

С.Лхагвасүрэн

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …