Хууль зүйн яамтай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан

ажуыцОрхон голын бохирдлын асуудалд Хууль Зүйн Яам холбоотой гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтлэгдсэн. Энэ асуудлаар тус яамнаас албан ёсны  мэдээлэл өглөө.

Хууль Зүйн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат дараах тайлбарыг өгсөн юм.

Үүнд: Нэгэн сайт дээр ХЗЯ-тай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. “Орхон гол улаан шороогоор урсахад ХЗЯ хувь нэмрээ оруулдаг” гэсэн гарчигтай. Д.Дорлигжав сайд, миний нэр бас “Монгол Газар” ХХК-ны захиралын зургийг тавьчихсан, мөн Архангай аймгийн Цагдаагийн газарт өгсөн бичгийг нийтлэсэн байсан.

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хувьд ХЗЯ-ны харъя агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Үндсэндээ Хууль зүйн яамны эрхлэх асуудлын хүрээнд иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдэх хүрээнд ажилладаг.

Тухайн үед Хууль зүйн яаманд “Монгол Газар” ХХК-ийн “Эм Жи Эйч” ХХК-иас гомдол ирсэн. Архангай аймгийн Цэнхэр суманд орших 2002 оноос таван лиценз эзэмшиж 2009 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад урт нэртэй хууль гараад зогссон. Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын  тогтоол гарснаар журам ёсоор тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт, нөхөн сэргээлт хийх эрх нь нээгдсэн.

Үүний дараа Засгийн газрын 2015 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 298 дугаар тогтоол гарснаар энэ тогтоолын дагуу Монгол газар компани хуулиар хориглосон бүсийн солбилцлоос 100 хувь чөлөөлөгдөж эзэмшиж байгаа ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу хүчинтэй болсон.

ажуыхэуцЗасгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдтэй хамтарч хэрэгжүүлэхэд Архангай аймгийн Цагдаагийн газраас тусгай хэсэг томилогдож Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэсэн гомдол Монгол газар ХХК-ны зүгээс гаргасан.

Тухайн яаманд ирж байгаа өргөдөл гомдлыг бид хуулийн хүрээнд шийддэг. Би мэргэжилтэн Одонбаярт Архангай аймгийн Цагдаагийн газраас энэ асуудлыг тодруулах даалгавар өгсөн. Асуухад Аймгийн Засаг дарга иргэд, ААН-ийн хооронд үл ойлголцол болж магадгүй гээд биднийг явуулсан гээд яах учраа олохгүй байдалтай байсан. Тэгээд энэ асуудлаар Архангай аймгийн Цагдаагийн газрыг Цагдаагийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгснийг Хууль зүйн яам, Хууль Зүйн сайд Орхон голыг бохирдуулахад хувь нэмрээ оруулсан гэж мушгин гуйвуулж, илтэд Хууль зүйн яам, Хууль Зүйн сайдын нэр төрд халдсан мэдээлэл өгсөн. Иймд мэдээллийг нийтэлсэн хэвлэл, мэдээллийн байгууллагад албан бичиг явуулсан бөгөөд мэдээллээ залруулж, уучлал гуйхыг шаардаж байна. Миний өгсөн бичиг албаны журмаар яаманд ирсэн өргөдөл, гомдлыг шийдэх журмын дагуу явсан. Энд тухайн компаний үйл ажиллагааг дэмжин Цагдаагийн байгууллагыг буруутгасан, үйл ажиллагааг нь боомилсон ямарч утга санаа агуулга байхгүй.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …