Мах борцлох арга

280px-FoodMeat Борцыг 1-3 жил хадгалахад чанараа алдахгvй бєгєєд 214 гр борц 1 кг ястай махтай тэнцэнэ. Євєл гаргасан бодын махыг борцлон дараачийн хавар зун хэрэглэнэ. Намар гаргасан малын махыг хоёр хуруу хэрийн єргєн зvсэж давслаад шvvс нь тунах vед гаргаж тос шороогvй нар туссан салхи нэвтрэх газарт хэцэнд зvvнэ. Vvнд нар хурц бол мах нь гашуурч сvvдэрт чийг авбал vнэр орох тул онцгой анхаарах хэрэгтэй. Мах эвэрсний дараа эрт оройн илч багатай наранд гаргаж єлгєвєл сайн байдаг.

Мєн намар дулаан цагт хийсэн борцыг гурилд дvрж ялаа суухаас хамгаалах явдал бас бий. Євлийн цагт хийх борцыг євлийн хvйтний эрч чангарч ес эхлэхээс ємнє хийвэл зохимжтой. Ингэвэл хєлдvv борц уриар хатаж амт чанар нь дээшилдэг. Тоос ихтэй орчинд тоос шорооноос хамгаалахын тулд дээгvvр нь самбай даавуу цаас тохож хамгаалж болно.

Хонины махны чанар удах тутмаа мууддаг, адууны мах хадгалалт даадаггvй тул борц хийдэггvй. Vхэр тэмээний махаар гол тєлєв борц хийдэг. Ямааны мах удах тутам чанаршдаг тул хавар голдуу хэрэглэдэг.

Борц нь єлєн чийггvй болтол сайн хатсан байх ёстой. Ингэж бэлтгэсэн борцыг хуурай давуун уутанд хийж чийг авахааргvй сэрvvн газар хадгална.

Хоол хийхдээ борцыг хєшиглєж халуун усанд хийвэл шєл гарч амт орохгvй учир борц ихээр хийх шаардлагатай болно. Иймд борцыг нэмж хоолны амт чанарыг сайжруулахын тулд сайтар нvдэж талхлаад бага зэрэг хvйтэн усанд хийж 2 цагаас доошгvй хугацаанд дэвтээнэ. Ингэж урьдчилан бэлтгэсэн борцоор хийсэн хоолонд борц бага орохоос гадна амт сайтай идэхэд урамтай байдаг.

Vхрийн махны борцыг усанд 40 мин дэвтээхэд 2,4-2,5 дахин єсдєг бєгєєд 18 мин чанахад болно. Аян замд хэрэглэх борцыг нvдэж давсганд нь хадгална. Манай ард тvмэн vхрийн мах давсгандаа багтдаг гэж ярьдаг нь хоосон vг биш. Борц хийх давсагийг цагаагаар идээлж цэвэр хадгалдаг. Давсганд борцыг савлахын тулд хатааж хадгалсан давсгаа сvv цагаагаар дэвтээж, гурил болтол нарийн нvдсэн борцны нунтгийг бага багаар хийж жигд сайн чихэж нягтруулна. Vvнийг нар тусахгvй сэрvvн газар тавих бєгєєд зуны улиралд шvvдэр унахгvй газарт єнжин шєнєжин гаргаж сэрvvцvvлээд нар гарахаас ємнє хурааж хадгалдаг. Хэрэглэхдээ буцалгасан усанд бvрж єсгєсний дараа бусад хольцтой хольж хоол хийдэг. Ингэж бэлтгэсэн борцыг манайхан цэрэг, дайн болон хол газар аян жин тээхэд хvнсэнд хэрэглэж иржээ.

эх сурвалж: Д.Анхзаяагийн блог

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …