Монголын Хүүхдийн спортын V их наадам амжилттай үргэлжилсээр байна.
Энэ сарын 14-16 ны өдрүүдэд явагдсан Байт харвааны тэмцээн Цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Тус тэмцээний хаалтын ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Монголын Хүүхдийн спортын V их наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Т.Болдбаатар оролцож шилдгүүдэд шагналыг гардуулсан бөгөөд тэрбээр энэ үеэр сум харван, цэц мэргэнээ сорьсон юм.
Хүүхдийн спортын V их наадмын хаалтын ажиллагаа маргааш буюу энэ сарын 19-ний өдрийн 17 цагт Чингисийн талбайд болно. Одоогоор тус наадамд багийн дүнгээр Баянзүрх дүүрэг тэргүүлж, Орхон аймаг, Дархан-Уул аймгууд удаалж байна.