“Люмино” хамтлаг өнөөдөр дахин “тэсэрнэ”

12047596_1016456295071691_744847734_n

“Люмино” хамтлаг өнгөрсөн сарын сүүлчээр “Хэмнэл нэрэгч” тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулж нэг оройг жинхэнэ бут авсан. Анх 2000 онд “Бүтэлгүй хайр” дуугаа дүрсжүүлэн фэнүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөдөр 30 видео клипийг үзэгчдийг хүртээл болгоод байгаа.

Харин тоглолтын тухайд сүүлийн жилүүдэд нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа “Хэмнэл нэрэгч” тоглолтоороо ганцхан үдэш үзэгчдээ доргиосон нь хүрэлцэн ирж амжаагүй залуусын харууслыг төрүүлээд амжсан.

Тэгвэл хип хоп ертөнцөд 17 жилийн турш түүчээлж залуусын сонсох дуртай олон уран бүтээлийг гаргасан тус хамтлагийнхан үзэгч фэнүүдийнхээ хүсэлтээр дахин тоглохоор зэхээд байна.

Тэдний энэ удаагийн шинэ тэсрэлт Lumino- LU Beatz (Хэмнэл нэрэгч) After party нэртэйгээр ганцхан удаа буюу өнөөдөр MINT night club-т болох нь ээ.

Люмино хамтлагийн зүгээс “Хэмнэл нэрэгч” After party -д ирэх залуустаа зориулж, 20.00-22.00 цагийн хооронд Tax 50% off буюу 20000 төгрөг болгосноо зарлаад байна.

Эх сурвалж: photonews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …