Өнгөрсөн удаа Сөүл хотоос нисч Сан Франциско хотын нисэх онгоцны буудалд буух гэж байсан Солонгосын “Asiana Airlines”-ийн компанийн Бойнг-777 онгоц осолдож 2 хүн нас барж 170 гаруй хүн бэртсэн явдал болсон билээ.
Энэхүү мэдээллийг шууд дамжуулан үзүүлж байсан Америкийн “Фокс” телевизийн Сан Франциско хотын салбар болох NTSB телевиз , осолдсон онгоцны 4 Солонгос нисгэгчдийн нэрсийг нийтэд зарлаж байсан бөгөөд энэ нь тус компаний имиж , онгоцны нисгэгчдийн нэр төрийг гутаасан хэрэг хэмээн үзэж байгаа Солонгосын “Asiana Airlines” компани өнөөдөр тус телевизийг шүүхэд өглөө.
Одоогийн байдлаар онгоц осолдсон учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд онгоцны нисгэгчдийн нэрсийг нийтэд ил зарлан “Asiana Airlines” компанийн одоогийн болон цаашдын үйл ажиллагаа , нэр төрд олон улсын хэмжээнд халдлаа гэж үзэж байгаа юм байна.
эх сурвалж: mglradio.com