Тамирчин С.Цэрэнчимэдэд шагналын байр нь олгогдоогүйн буруутан хэн бэ?

batturБатлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин  С.Цэрэнчимэд  өнгөрсөн жилийн дэлхийн аварга, өнөө жилийн Чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт гаргасныг нь урамшуулж  тус яамнаас  түүнд  шагнал болгон   өнгөрсөн наймдугаар сард “Саруул”  хотхонд хоёр өрөө орон сууц бэлэглэсэн байдаг. Гэвч түүний энэ байрыг  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан хойгуур нь Батлан  хамгаалах яамныхан өөрсдөө бусдад зарж худалдсан  тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдсан юм.  Энэ талаар  “Алдар” спорт хорооны дарга, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн дэвжээнээс дараалан алт, мөнгөн медаль авч байгаа ийм ховорхон мундаг тамирчнаа яаж урамшуулах тухай ярьж байхад хажуугаар нь тийм таагүй мэдээлэл яваад байх юм. Огт худлаа шүү” хэмээж байсан юм.

Харамсалтай нь Батлан хамгаалах яамныхан тив дэлхийн дэвжээнээс амжилт гаргасан тамирчиндаа бэлэглэсэн байрыг “дундаас нь” зувчуулсан таагүй мэдээлэл үнэн  болж таарсан. Шагналын байрыг “бужигнуулсан” буруутныг Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн.  Тэгвэл Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр энэ хэрэгт ямарч холбоогүй гэдгээ өөрийн фэйсүүк хуудсаар дамжуулан  нийтэд мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар бол тамирчин С.Цаэрэнчимэдэд  шагнасан байрыг “зувчуулсан” гол хүн нь Батлан хамгаалахын сай Цолмон өөрөө байж таарах гээд байна. Өмнөх сайдын гаргасан тушаалыг  Батлан хамгаалахын одоогийн сайд Ц.Цолмон өөрөө тушаал гарган сольсон бололтой юм. 

12039311_1662850410640596_4350649195606039879_n

Ямартай Батлан хамгаалахын яамныхан хүнд байр өгсөн бол өгсөн шиг өгчихгүй,  тамирчинд өгсөн   2 өрөө байран дээр нь “ажиллаж”байгаад харахад ичгэвэртэй юм. Тэд өвөр зуураа учраа олж дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай  тамирчиндаа  шагналын 2 өрөө  байраа хэл амгүй олгочихоосой билээ дээ.

А.Аюуш

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …