Манчестер Юнайтедийн дасгалжуулагчын ажлыг аваад удаагүй байгаа David Moyes өөрийн өмнө нь удирдаж байсан Everton клубээс хэд хэдэн тоглогчыг өөрийн багт элсүүлэхээр ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлэлж байна.Чөтгөрүүд эхний ээлжинд Leighton Baines , Marouane Fellaini нарыг авчрахаар зорьж байгаа бөгөөд Baines-ийн төлөө 12 сая еврогийн санал тавьсан ч Merseyside-ийн цэнхэрүүд хүлээж аваагүй аж.Тэд дээрх хоёр тоглогч дээр нэмээд Nikica Jelavic , John Heitinga нарыг элсүүлэх боломжыг судалж эхэлсэн ба John Heitinga Ливерпүүл хотоос явах хүсэлтэй байгаагаа агентаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний агент ярихдаа “ Heitinga ямар нэг багтай хэлэлцээр хийж болно гэж хэлсэн.Тэр Ливерпүүл хотоос явж шинэ орчинд амьдрах сонирхолтой байгаа.Түүний клуб дэхь байр суурь сүүлийн улирал нилээд ганхсан.Тиймээс л Heitinga явахыг хүсэж байгаа болов уу?David Moyes клубыг орхисонд тэр сэтгэл дундуурж байгаа “ хэмээжээ
Хейтингагын хувьд өнгөрсөн улирал Everton клубын төлөө 30 тоглолтонд оролцохдоо 1 гоол оруулсан ба өнгөрсөн жилийн тус клубын шилдэг тоглогчоор шалгарсан юм.
эх сурвалж: хийморь.мн