Түүхэн жүжгийн өдрүүд эхэлж байна

4d6d0b2cf35c502dbig

УДЭТ-ын уран бүтээл­чид үзэгчдэдээ түүхэн жүжгийн өдрүүдээрээ бэлэг барихад бэлэн болжээ. Баруун аймгуудаар аялан тоглолт хийгээд ирсэн тус театрынхан ирэх сараас Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Д.Намдагийн “Оролмаа Эх” үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдэд зориул­­сан түүхэн жүжиг, Б.Лхагва­сүрэнгийн “Тамга­гүй төр” эмгэнэлт түүхэн уран бүтээлээ тоглохоор болжээ.
Одоохондоо үзвэрийн хуваарь гараагүй байгаа бөгөөд театрын зүгээс нэгэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн нь цахим билет захиалга. https://www.monda.mn/#host/3 гэсэн хаягаар орж, хүссэн үзвэрийн билетээ захиалан авах боломжтой болсныг үзэгчдэдээ дуулгаж байна.

Эх сурвалж: assa.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …