Сайн чанарын “Тирко”-г таних арга

images (1) Эмэгтэй хүн бүрийн хамгийн өргөн хэрэгцээт зүйлийн нэг нь трико юм. Харамсалтай нь зарим трико өдрийн хагас хүрэлгүй урагддаг. Иймээс трико худалдаж авахдаа өөрийн хэрэгцээт өнгийг сонгохоос өмнө чанарыг нь таньдаг байх хэрэгтэй.

Нимгэн триког худалдаж авахдаа триконы уутан дээр байгаа “den” нэгжийг үзэх хэрэгтэй. Ден нэгжээр полиамил утасны бүдүүн нарийны хэмжээг тэмдэглэсэн байдаг. Утасны нягтрал 5-150 дений хооронд байдаг. Дений хэмжээ ахих тутам триконы чанар нь сайжирна.

Лоикр нь уян хатан чанарыг илэрхийлнэ. Ноос хөвөнгийн орц нь 55 хувиас бага байвал өвөл дулаанаа барихдаа муу. Чанар сайтай триконы бүслүүр 3-4 см өргөн байвал мушгирахгүй.

Триконы эдэлгээ нь өмсөлтөөс шалтгаалах тул өмсөхийн өмнө гараа бага зэрэг норгох нь зүйтэй.

Триког гараар угаах нь эдэлгээнд сайнаар нөлөөлнө. Хэрэв угаалгын машинаар угаах бол торгон эдлэл хийх тусгай зориулалтын уутанд хийх хэрэгтэй. Триконы хэмжээг өөртөө тохируулж авах нь удаан эдлэхийн нэг үндэс болно.

эх сурвалж: охид.мн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …