СХД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр авто зам барина

p19vn5ek7613l1mt9rec1p1a1nia3Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, шинээр суурьшиж байгаа гэр хорооллыг хотын төвтэй холбох, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, зорчигчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөж байна. Үүнд:
  • Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хорооны нутагт 0.89 км авто зам
  • Баянзүрх дүүрэг,  Нарны замыг “Өгөөмөр” авто худалдааны төвийн зүүн талаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн арын гэр хорооллын дахин төлөвлөлтийн авто замтай холбох
  • Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талаар явсан авто замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох авто зам
  • Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замыг тус, тус шинээр  барих юм.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хойд талын гүүрнээс хойш явсан асфальтан замын төгсгөлөөс 23 дугаар хороо руу өгссөн Хангай захын урдуур шинээр баригдсан авто замтай холбосон 0.89 км авто замыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ барьж 2015 оны 10 дугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Тус дүүргийн 23 дугаар хорооны нийтийн тээвэр үйлчилдэг авто зам руу иргэд 1.0-2.0 км хүртэл шороон замаар явдаг бөгөөд гуу жалгатай, зарим хэсэгтээ эвдрэлтэй, бороо орох үед явган хүн болон машин зорчиход хүндрэлтэй байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
p19vn5ek76sp41g8216c01670pae2
Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …