Шоу ямар журмаар явагддаг вэ?
Монгол телевизийн уран бүтээлчид, “Got talent” шоуны ажлыг 2014 оны 10-р сараас эхлүүлжээ. Тэд 2000 гаруй авьястаны үзүүлбэрийг үзэж сонирхоод шүүгчийн шатны шалгаруулалтанд 220 оролцогчийг оролцуулахаар болжээ. Ингээд хагас шигшээгээс шигшээ гэсэн журмаар явагдаж шоуны ялагч тодрох юм. Шүүгчдийн шатны шалгаруулалт, Хагас шигшээ, шигшээ гэсэн үе шатаар явагдах юм байна. Харин хагас шигшээ болон шигшээ тоглолтуудаа шууд дамжуулж үзэгчдэд хүргэх юм байна.
Тус шоуны Шүүгчийн шатны шалгаруулалт болон шүүгчийн шийдвэр танилцуулах шатны шалгаруулалтын шүүлт шүүгч нарын гарт байх бол хагас шигшээ болон шигшээ тоглолтонд ямар авьяастан тодрох нь үзэгчдийн саналаар шийдэгдэх юм байна.
Шоуг яагаад хийх болсон бэ?
“Монгол ТВ”-ийн төлөөлөгчид, телевизийн контент худалдах авах, мөн дэлхийн телевиз үзэгчдийн чиг хандлага юунд илүү төвлөрч байгаа гээд олон талын судалгаа хийхээр хоёр жилийн өмнөөс Канны телевизийн наадамд оролцож эхэлжээ. Улмаар өнгөрсөн жилийн Канны телевизийн наадамд английн продюсер Саймон Коул “ Got talent” шоуны талаар ярихдаа Монгол улсад энэхүү шоу хийгдээгүй байгаа гэдгийг онцолжээ. Тиймээс “Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин, дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар тэр үед шууд шийдвэр гаргаж тус шоуны албан ёсны эрхийг авахаар болжээ. Гэхдээ тэдний гол зорилго нь Монголын авьяастнуудыг олон улсад таниулах байсан гэж хэлсэн байдаг.
Түргэн хэллэг дахин төрлөө
“МОНГОЛ” ТВ-ээс зохион байгуулж байгаа “Авьяаслаг монголчууд” шоу саяхнаас үзэгчдийн хүртээл болж эхлээд байгаа билээ. Олон сар сенсааци дэгдээсэн энэ шоуг үзэж суухад Пусандулам хэмээх эмэгтэй өөрөө найруулж зохиосон түргэн хэллэгийг зөв цэвэр дуудаж, нийтлэг хэлбэрээс сонирхолтой хэлбэрт оруулан уншиж байгаа нь эрхгүй анхаарал татсан юм. Одоо цагийн зарим залуус өөрийгөө ч бүрэн илэрхийлэн ярьж чаддаггүй болчихон энэ үед түргэн хэллэгийг өөрөө зохион найруулж, зөв дуудаж сурах аргыг багаас нь хөгжүүлэхэд эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчид хичээж анхаарах нь тустай санагдана. Ингэж сурах нь бас ч үгүй авьяастайд ч тооцогдож байгаа бололтой.
Г.Туяа