“Дарь-Эх” цогцолборын нээлт боллоо

2ac7213f541aa8e20803567272798beaНийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь “Дарь-Эх” цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байна. “Дарь-Эх” цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн, явган хүний, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулна.
Цогцолборын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, нийслэлийн Засаг даргын  Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …