Энэ сарын 27-28-ны өдрүүдэд нутгийн баруун, хойд хэсгээр цас орж, салхины хурд 16-18 м/сек хүрч ширүүсэн, шороон шуурга дэгдэх талаар Ус цаг уур орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Тодруулбал, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг төвийн болон зүүн аймгуудын нутгаар энэ сарын 22-24-ны өдрүүдэд хур тунадас унаж, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх хугацаанд 16-18 м/с хүртэл ширүүсэх аж.
Мөн Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын нутгаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр, 25-27-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орж салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх хугацаанд түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж шороогоор шуурах юм байна.
Иймд малчид, ард иргэд, жолооч тээвэрчид Та бүхнийг цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.