Цэцэрлэгүүдийн бүртгэл орон даяар VIII сард эхэлнэ

images Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-нөөс эхлэн орон даяар явагдах ажээ.

Бүртгэл 19-өөс 25-ыг хүртэл долоо хоногийн хугацаатай явагдах бөгөөд эцэг эхчүүд харьяаллынхаа цэцэрлэгт, бүрдүүлэх материалын хамт бүртгүүлэх юм байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 58 цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулан 400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах болж байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд буй 2-5 насны 99604 хүүхэд байгаагийн  70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ.

Т.Анир

ugluu-logo5

Санал болгох мэдээ

ГИХГ:Өнгөрөгч долоо хоногт гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн …