Залуусын Жиргээ хар азарга аман хүзүүджээ

jirgeee  МЗХ өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмаар хүй 7 худагт Залуусын наадмыг зохион байгуулж, Монголын залуусын нэрийн өмнөөс уралдах шандаст хурдан хүлгийг сойж, уралдуулж эхэлсэн юм. Монголын залуусын нэрийн өмнөөс уралдсан хар азарга нь өнгөрсөн жил 11-д давхиж байсан бол энэ жилийн наадмаар аман хүзүүдсэн нь залуусыг цаашид улам илүү хурдтай, амжилт бүтээлтэй ажиллахыг бэлэгдлээ.

“Жиргээ” хар азарга хэмээн нэрийдсэн Монголын залуусын шандаст хурдан хүлэг ирэх жилийн наадамд “өнгөлнө” гэдэгт итгэлтэй байна. Дашрамд дурдахад Жиргээ хар азаргыг МУ-ын тод манлай уяач Д.Онон уяа сойлгыг нь тааруулжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …