Улс төр хуулийн системийг эвдэж, хуулийн систем нь эргээд улс төрөө эвдэж байна

faa34452f742faebbigЛ.Гансүхийн хэргийн дуулианаар шүүхийг хараан зүхэх, шүүгч нарыг нь доромжлох үзэгдлүүд гарч байна.
Шүүхэд алдаа дутагдал бий. Шинэчлэх шаардлагатай нь үнэн. Гэхдээ энэ бол албан ёсны систем. Албан ёсны системийн нэр хүнд унахад хууль ёс, төрт ёсны үнэлэмж дагаж унана. Энэ нь манай үндэстний оршихуйд, бидний ирээдүйд тун муугаар нөлөөлнө.

Энэ юунаас болов? Мэдээж улс төрийн нөлөөллөөс. Захын чавганц хүртэл ойлгохоор энгийн, болхи улс төрийн оролцооноос. Ийм болохоор олон хүн шүүхийг шүүмжилж байгаа юм. Түүнээс биш шүүгч Х.Идэр нарын хувь хүмүүсээс шалтгаалаагүй байх./Идэрийг дээд шүүхэд байхаас нь мэдэх бөгөөд мэргэжлийн хувьд шүүмжлүүлэхээр хүн биш юм/

7 сарын 1-ний хэргээс түүчээлэн эхэлсэн улс төрийн захиалгат яллагаа өдийг хүртэл үргэлжилж байгаагаас шалтгаалан иргэдийн шүүхэд итгэх итгэл алдарч байна гэж би хувьдаа үздэг. Урьд нь шүүх цэвэр сайхны туйл байгаагүй ч Элдэв-Очирыг хилсдүүлэн 6 жил хорьсон шийдвэрийг цуцлаж суллаад төрөөс хохирлыг нь барагдуулж байсан, Ерөнхийлөгч үүрэг өгөх гэж оролдоход нь гэдийж байсан түүх Монголын шүүхийн түүхэнд бий.

Прокурор нь мөрдөн байцаах байгууллагын хэвлэлийн хурлын чимэг төдий биш тэдэнд хэвлэлээр ямар мэдээлэл өгөхийг зааварладаг, зөвшөөрөл өгдөг байсан цаг үе ч бий.

Улс төр хуулийн системийг эвдэж, хуулийн систем нь эргээд улс төрөө эвдэж байна. Хэдэн жилийн өмнө хуулийн сайд дээрээ гүйцэтгэх ажил явуулах, мөрдөн байцаах байгууллага хэвлэлийн хурал хийж бусдыг яллах гэдэг хуульчдийн хувьд байж болшгүй зүйл байлаа. Одоо бол зүгээр л санаа алдан толгой дохих төдий зүйл болжээ.

Улс төрч, эрх баригчдаас гуйя, хуулийн системд битгий гар дүрээч, шүүх прокурорыг битгий улс төржүүлээч. Энэ чинь та бүхний, бидний бүгдийн үр хүүхэд амьдрах Монгол орон шүү дээ!

Жич: Шүүгдэгч Мөнгөнтуяаг уйлахад нэг зүйл санаанд орсон. Хуучнаар Хан-Уул дүүргийн шүүхэд хуралдаанд оролцох үед үйлчлүүлэгч маань эцсийн үгээ уйлаад хэлж байтал Б гэгч шүүгч хажуу талын шүүгч рүүгээ хараад “Танай өрөөнд кофе бий юу?” гэж бүгдэд сонсогдохоор чанга дуугаар асууж билээ.

Өмгөөлөгч О.Алтангэрэл

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …