Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-10 сарын 05-ны өдрүүдэд Узвекстан улсын нийслэл Ташкент хотод болохоор төлөвлөгджээ.
Энэ удаагийн ААШТ-д Монгол улсаа төлөөлөн 9 тамирчин, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор болжээ. Монголын бодибилдинг фитнесийн холбооноос зохион байгуулсан “Монголын мистер- 2015” тэмцээн 9 сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан.
Тэгвэл “Монголын мистер- 2015” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас Узвекстан улсыг зорьж байгаа ажээ. Та бүхэндээ бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчдын нэрсийг танилцуулья.
Баг тамирчид:
– Эмэгтэй модель бие бялдар 165 см хүртэлх: Б. Уянга
– Эмэгтэй модель бие бялдар + 165см: Н.Анужин
– Эмэгтэй атлетик: 160 см + 1кг: Г.Гансаруул
– Эмэгтэй атлетик: 160 см + 2кг: Г.Угалзцэцэг
– Эрэгтэй спорт бие бялдар: + 170 см: Б.Лхагвадорж
– Эрэгтэй атлетик: У.Нямтулга
– Эрэгтэй атлетик 170см + 3кг: Г.Жамц
– Эрэгтэй атлетик + 170 см + 4кг: Б.Бэйбит
– Эрэгтэй бодибилдинг 55кг: Ч.Мянганбилэг
Багийн менежер: Д.Хишигдэмбэрэл
Шүүгч: С.Одбаатар
Эх орныхоо нэрийг өндөрт өргөн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Узвекстан улсыг зорьж буй баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Ц.Мөнх