Магад тэрэнд орчлон чамлагдсан
Мартагдсан хорвоо Бурханд чамлагдсан
Далайн эрэг дээр нойрсож буй сахиусан тэнгэр
Давчуу орчлонгоос яаран буцсан
Яг л унтаж буй мэт
Ядарсандаа далайн эрэг дээр нойрссон мэт
Үе үе далайн ус үсийг нь илбэх
Бузар орчлонгоос буцахад нь зовлонг нь угаах
Би боддог юм
Үхэл гэж юу юм Үнэнээс хатуу барьцгүй
Би гайхдаг юм
Биеэ хаяад нөгөө ертөнц рүү туугдах хүртэл…
Алт ууж мөнгө идэх хүсэлтэй хүмүүс дайн өдөөдөг
Авсанд орохгүй юм шиг аашилдаг хүмүүс шашинаар хийрхдэг
Ганцхан жишээ нь энэ
Газар дээр хэвтэх хүү
Тэр одоо тэнгэрийн шатаар өгсөж явна
Тэнд ээж, ах нь буй
Эргэж харлаа хорвоод ганцаар үлдсэн аавыгаа
Эцсийн мөчид нулимсаа барьлаа
Уйлах нулимс нь зовлонгийн бороо болж аав дээр нь орно
Урдахь зовлон дээр нь нэрмээс болно
Тойрон бүчиж аавыг нь шалгаах түмэн хүмүүс
Туулсан зовлонгоор нь зугаа хийгсэд
Бурханаас хулгай хийн итгэлийг алдагсад
Хүн чанар хаа байна гэж хашгирна
Бузар орчлонг яах вэ хэмээн хөөрхий эцэг
Сэтгэлээ урна зуурна…………
Гэмгүй сайхан амьдрах хүсэлтэй эцэг
Гэрээсээ хөөгдсөн эцэг
Эцсийн мөчид амьдралын утга учраа усанд живүүлж орхиод
Итгэлээ бас хамт живүүлээд….
Хүү тэнгэр рүү өгсөж явна
Хүсээд байсан тэр жаргалтай амьдрал руу өгсөж явна
Аавынхаа гараас сүүлийн мөчид зуурч…
Айж бүлтэгнэж байсан тэр сэтгэл…………