Н.Түвшинбаяр аварга Б.Танан охинд туслахаар “Кимоно”-гоо дуудлага худалдаанд орууллаа

tuvshinbayriin kimono  Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр өөрийнхөө “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болжээ. Тэрээр өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай дуудлага худалдааг явуулах ба “кимоно”-г дуудах анхны үнэ нэг сая төгрөг ажээ.

Одоогоор цахим сүлжээгээр дуудлага худалдааг явуулж эхэлсэн ба гурван сая төгрөгийн үнэ хүрээд байгаа юм. Н.Түвшинбаяр аварга “кимоно”-г сүүлийн гурван жил Олимпийн наадмаас бусад тив, дэлхийн тэмцээнүүдэд өмсөж барилдаж байжээ. Тэрээр “twitter”-дээ “Танан охины эмчилгээнд зориулж өөрийн өмсөж байсан “кимоно”-гоо дуудлага худалдаанд орууллаа. Дуудах эхний үнэ нэг сая төгрөг” гэжээ.

Б.Танан охин нь тархины хорт хавдараа эмчилэхэд 180 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр сонгогчид, цахим хэрэглэгчид Б.Танан охинд 1000 нэгжээ бэлэглэж байсан юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …