Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчид болоод эмнэлгийн удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Эрүүл мэнд, спортын яамны сайдын зөвлөлийн хурлаар харьяа эмнэлгүүдийн захирлуудтай хийсэн үр дүнгийн гэрээг хагас жилээр дүгнэхэд тус эмнэлэг хангалтгүй үнэлгээ авсан тул ГССҮТ-ийн дарга З.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа. Энэ удаа Эрүүл мэнд, спортын сайд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзахдаа өмнөх удирдлагын гаргасан адлаа дутагдал, хууль бус үйл ажиллагаануудыг даруй таслан зогсоохыг үүрэгдлээ. Тухайлбал:нь Гэмтэл согог судлалын өмнөх удирдлагууд Н.Алтанхуяг сайдын Засгийн газрын үед өгсөн үүрэг даалгаварыг одоо болтол ажил хэрэг болгоогүй, тус эмнэлгийн гадна талбайд авто машины зогсоол, яаралтай түргэний тэрэг орж гарах замын урсгалыг хааж хувийн байгууллагад газар олгосон зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо. Шаардалгатай бол Цагдаагийн байгууллага болоод дүүргийн удирдлагуудтай хамтарч асуудлыг шийдэрлэх талаар хандаж ажиллах болно гэдгээ ч энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба мэдэгдсэн.
Түүнчлэн Эрүүл мэнд спортын сайд нэн тэргүүнд улсын эмнэлэг хувийн байгууллагуудад давуу эрх олгож эм ханган нийлүүлэлт хийж байгаа эмийн сангууд болоод түрээсийн гэрээгээр эмнэлэг дотор үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын гэрээг дахин харж, хуульд нийцүүлэн ажиллуулахын онцгойлон сануулсан юм.
Өнөөдрийн байдлаар ГССҮТ-д нийт 11 байгууллага түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, тэдний тав нь эмийн сан байна. Дээрх хувийн байгууллагуудтай шууд гэрээ хийж, сонгон шалгаруулалтгүй давуу эрх олгосон нь АТГ-ын шалгалтаар илэрсэн тул гэрээг цуцлахыг үүрэг болголоо.
Мөн “Монхимо” ХХК-ай гэрээ байгуулан эмнлэгийн барилга байгууламжид өөрчлөлт оруулах замаар үүдний хэсгийн дээр нэмж нэг давхар барилга барьж хувийн лаборатори барих гэрээг хүчингүй болгох үүргийг ч өглөө.
Энэ үер эмч ажилтнууд удирдлага солигдсноос болж, эмнэлгийн үйл ажиллагаанд доголдол гарсан зүйлгүй эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгааг хэлж түр орлон гүйцэтгэгчийг ч дотроос нь томилсон нь зөв шийдвэр боллоо хэмээн хэлж байлаа. Салбарын сайд ч шинэ удирдлагын багаа дэмжин хамтран ажиллахыг эмч мэргэжилтнүүдээс хүслээ.