Байнга шинэ зүйлийг олж мэдэж, сурах нь тархины сайн дасгал болдог

434dbb865ec5546f496a9aa30a2e251d6b27da42Тавин наснаас хойш хүний тархины хэмжээ удаан боловч эргэлт буцалтгүй багасч эхэлдэг. Гэвч энэ нь хүн насан туршдаа саруул ухаантай байж, бүрэн дүүрэн амьсгалахад саад болдоггүй. Харин биеийн булчин шигээ тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй.

Их зохиолч Гёте 83 настайдаа алдарт “Фауст”-аа бичиж дуусгасан бол Оросын зохиолч Крылов 60 нас өнгөрсөн хойноо грек хэл сурчээ. Ийм жишээ тун олон. Ингээд тархиа гашилгахгүйн тулд яах вэ?

  •  Байнга шинэ зүйл олж мэдэж, сурч байх нь тархинд сайн дасгал болж өгдөг.
  •  Мөнгө төгрөгний тооцоог болж өгвөл тооны машин хэрэглэлгүй, цээжээр хийж дасах.
  • Тэтгэвэрт гарсан хүн ном сонин унших завтай болдог. Үүнийг сурч мэдэхдээ ашиглаарай.
  • Та хүмүүсийн овог нэр, утасны дугаарыг мартаад байвал өдөр бүр түүнийгээ яг л хүүхэд байхдаа тооны хүрд цээжилж байсан шигээ цээжилж, өөрийгөө шалгаж байгаарай.
  • Хуучин анд найз нартайгаа уулзаж хууч хөөрч байвал санамж сайжирдаг.
  • Өдөр бүр салхинд гарч, гэрт хэвтэхээс аль болох зайлсхийж, шинийг сонирхох нь тархины үйл ажиллагааг сэргээдэг гэнэ.

​Эх сурвалж: mongolcom.mn

Screen Shot 2013-10-17 at 4_56_28 PM

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …