Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өчигдөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгджээ.
Тэрбээр уг шийдвэрээ 2015 оны Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гаргажээ. Х.Цагаанбаатар нь олон тэмцээнд оролцож Монгол түмнээ баярлуулж байсан манай шилдэг жүдочдын нэг.
Хэдийгээр зодог тайлсан ч өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэхээр болсон байна. Тэрбээр энэ талаар “Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан.
Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: 24tsag.mn