Хүүхдэд ном уншиж өгөхийн ач тус

Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд ном уншиж өгөх гэдэгт та итгэлтэй байж болно.Хэрэв та өдөрт аравхан минут зарцуулан ном уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хөгжил хүмүүжилд олон талаар нөлөөлнө.

6f7fb66a1913445dbig

Хүүхдэд ном уншиж өгөхөд юун түрүүнд эцэг эх хүүхдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг байна.
Ном уншиж өгөхийн эерэг нөлөөллүүд
Сэтгэл санааны таатай нөлөө үзүүлж,эерэг мэдрэмж төрүүлнэ. Хүүхэдтэйгээ ойр дотно байх хамгийн сайхан агшин. Ном уншиж өгөхөд хүүхэд аав ээжийнхээ халуун дулаан амьсгал зөөлөн илэрхийллийг биеэрээ мэдэрдэг. Хүүхэд зөвхөн өөрт нь зориулж цаг зав гаргаж анхаарал тавьж байгааг анхаарсанаар өөртөө итгэлтэй бие хүн гэдгээ ухамсарлаж эхэлнэ.
Хэл ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хүүхдэд ном уншиж өгөх явцад өгүүлбэр, зураг бүр хүүхдийн үсгийн санг баяжуулж бататгаж байдаг. Хүүхдэд байнга ном уншиж өгч байх нь тэдний өөрөө уншиж сурах сонирхолыг өдөөнө. Ном уншиж өгснөөр хүүхэд гол дүрмийн дагуу хэл ярианы зөв хэрэглэгээг эзэмшдэг.
Анхаарлын төвлөрөл, ой тогтоолт сайжирна.
Ном уншихыг сонсох юм уу зураг хамтдаа ажиглан ярилцах нь анхаарлын төвлөрөлийг сайжруулах хамгийн шилдэг дасгалуудын нэг юм.
Сонсох явцад үйл явдалтай холбогдсон зургийг хүүхэд ажиглан харж байдаг учир хуудсан дахь зураг тус бүрийг анхаарч тэр нь ой тоонд нь тогтоогдож байдаг.
Хүүхэд өөрийнх нь дуртай үлгэр, өгүүллэгийг дахин дахин давтан уншиж ярьж өгсний дүнд үйл явдлыг нь улмаар цээжилж тогтоон өөрөө цээжээр ярьж эхэлдэг.
Тэсвэр тэвчээртэй болгоно.
Тэвчээргүй хөдөлгөөн ихтэй хүүхдэд тайван сууж анхаарлаа төвлөрүүлж сурахад туслана. Номын үйл явдлаас ургуулан зураг зурах, баримлаар гол баатруудыг дүрслэн бүтээх нь хүүхдэд сайн дасгал болдог.
45414619bcb7ad38big
Уран сэтгэмжийг хөгжүүлнэ.
Номын үйл явдалд автсанаар хүн санаа бодлоороо байгаа орчноосоо өөр орчин өөр цаг үед орох бөгөөд энэ нь зохион бодохуй, уран сэтгэмжийг хөгжүүлэх гайхалтай нөхцөл болдог. Зохиолын үйл явдлаас хүүхэд ургуулан бодож энэ нь тэдний ерөнхийлэн дүгнэх, хийсвэрлэн бодоход түлхэц болдог.
Бага ангийхан үлгэрийн үзэл санааг хялбар ойлгодог.
Үлгэрийн уран сайхны гол дүр нь хүүхдэд бодитой төсөөлөл олгож, цаашид юмыг төсөөлж сурахад нь чухал түшиг болдог байна. Номтой харьцаж номд сэтгэл санаагаа зориулан номноос мэдлэгийн их хуримтлал олох эрмэлзэл хүүхдэд бий болгоход чиглэгдсэн номыг сонгох хэрэгтэй. Хүүхдийг номд дуртай болгох гэвэл амьдралын үнэнийг идэвхтэй илэрхийлж дүрсэлсэн ном уншиж өгөх ярилцах нь чухал.
Зурагт бяцхан ном бэлтгэж түүнийгээ ярилцаж уншвал хүүхдийн номд хандах хандлага огт өөр байх болно. Номын хавтас зураг чимэглэл нь хүүхдэд номонд дурлах номыг сонирхох сэтгэлгээ бий болгоно.
Батболор
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …