Дуучин Ө.Уянга ОХУ-ын урлаг судлаачийг бишрүүлэв

398128_502378246450730_594532133_nБуриадын театрын 76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амиллуулсан байна.

“Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг“Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн байна. Буриад улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан ажээ.

“Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох“Operanews.ru”-д бичжээ. Тэрбээр нийтлэлээ“Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нэрлэсэн байна.

Нийтлэлдээ“Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …