Батаарын музейг сонирхохоор АНУ-ын өмгөөлөгч Роберт Пейнтэр өөрийн биеэр зочиллоо

bataar_big  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлийн дагуу үндэсний соёлын үнэт өв болох Тираннозавр Батаарын хэргийг өмгөөлж эх оронд нь буцаан авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол яахын аргагүй АНУ-ын иргэн Роберт Пейнтэр юм.

Ноён Роберт Пейнтэр Батаарын музейг үзэж сонирхоод Монгол Улс соёлын үнэт өвөө эргүүлэн авсанд баяр хүргэж, энэ томоохон үйл хэрэгт гар бие оролцсондоо бахархаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр Батаарын хэрэг ид мандаж, дуудлага худалдааг хойшлуулахад харилцаа холбоо маш чухал байсныг дурдаад тухайн үед өөрийн хэрэглэж Blackberry гар утсаа  Батаарын музейд дурсгал болгон үлдээв. Мөн Роберт Пейнтэр Батаарын музейн талархлын самбарт гарын үсгээ зурж үлдээлээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …